Сэтгэлээс ундран гарах хайрын үгс

бичсэн: Saraana, 2011-05-17, 14:37
Хүсэл мөрөөдлийн од
Хүрэх газарлуу хөтөлнө
Аз жаргалын эрэлд
Амрах завгүй тэмүүлнэ
Энэ амьдралын дунд
Эцэж цуцалгүй ажилласан ч
Эргээд одохдоо би
Энд амсаж амжаагүй бүхний төлөө харамсах болвуу...


                                   Харамсмааргүй л амьдрах юмсан.....

төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

4 мөрт

бичсэн: Saraana, 2011-05-17, 14:28

Заримдаа би чамайг гэнэт ихээр санадаг
Заавал чамд зориулж үгээ хэлэхийг би хүсдэг
Завсар гарвал чамайг бодож үгүйлээд байдаг
Зав гарвал чамтай бас уулзаж учирмаар л байдаг



   Аз жаргалтай амьдарлд чинь зовлон болон нүүрлэхийг би хүсэхгүй
   Андуурч чамд дурласан зүрхээ аргадаж би хорихыг хүсэхгүй
   Итгэж   байсан сэтгэлд чинь толбо болон үлдэхийг хүсэхгүй
   Инээд хөөр дүүрэн энэ амьдралаа нулимс харууслаар дүүргэхийг би хүсэхгүй

...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

4 мөрт

бичсэн: Saraana, 2011-05-17, 14:28

Заримдаа би чамайг гэнэт ихээр санадаг
Заавал чамд зориулж үгээ хэлэхийг би хүсдэг
Завсар гарвал чамайг бодож үгүйлээд байдаг
Зав гарвал чамтай бас уулзаж учирмаар л байдаг



   Аз жаргалтай амьдарлд чинь зовлон болон нүүрлэхийг би хүсэхгүй
   Андуурч чамд дурласан зүрхээ аргадаж би хорихыг хүсэхгүй
   Итгэж   байсан сэтгэлд чинь толбо болон үлдэхийг хүсэхгүй
   Инээд хөөр дүүрэн энэ амьдралаа нулимс харууслаар дүүргэхийг би хүсэхгүй

...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

солиорцон хүний шүлэг хэхэ

бичсэн: Saraana, 2011-04-06, 15:48
 
Хайрлах эрхгүйгээ мэдсэн боловч зүрх минь
Хайрлаад л байх юм, одоо болтол
Дурлах эрхгүйгээ ойлгосон боловч сэтгэл минь
Дурлаад л байх юм, одоо ч гэсэн
     Чамайг би харахыг хүснэ, уулзахыг хүснэ
     Чанга тэврээд үнсэхийг хүснэ, үнсүүлэхийг хүснэ
     Чиний сэтгэлд багтах орон зай байхгүйг мэдэвч
     Жижигхээн зай гаргаад ороод суучихмаар санагд
...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

харцнаас чинь би хайрыг мэдэрсэнгүй

бичсэн: Saraana, 2011-04-06, 15:28

Сэтгэл минь чиний төлөө догдлож байсан нь саяхан
Сэрүүн зүүдэндээ чамайг үгүйлж өнждөг байсан минь ч үнэн
Сэтгэлээ илчлэхийг хүсэн догдлон хүлээж байсан ч
Сэргэлэн хоёр нүдэнд чинь хайр огт харагдсангүй ээ...
Чиний нүд надад "чи хэн ч биш" хэмээн өгүүлэхэд
Чимээгүй нулимс зүрхэнд мэгшин уйлах шиг болсон
Чиний харц надад "чи бусдын л адил" хэмээн хэлэхэд
Чамайг хайрлаж байсан хайр салхинд хийсэх шиг санагдсан..
Хайрыг чамаас нэхэх эрх байхгүйг мэдэж байсан учраас
Хамаагүй ээ, зөвхөн намайг бусдаас өөрөөр хараасай л гэж хүссэн
Хаяа ч болов намайг хараад инээмсэглэх нүдийг чинь хүлээсэн боловч
Харцнаас чинь...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

бичсэн: Saraana, 2011-03-29, 22:51
Зүрхнийхээ гүнээс хайртай хэрнээ
Зүгээр л чамд хэлж зүрхлэхгүй нь
Харцнаас минь хэрэв хайрыг мэдэрсэн бол
Хариу болгож ямар нэг зүйл хийгээч
Хажуугаар өнгөрөхдөө ядаж нэг инээмсэглээч
Хамаагүй ихийг хүсэхгүй ээ, үүнээс илүүгээр....
 



төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Буруу

бичсэн: Saraana, 2011-01-13, 15:52



Хүнийх гэдгийг чинь мэдсэн хэрнээ хайрласандаа би буруутай
Хүрээд ирэхгүйг чинь ойлгосон хэрнээ хүлээсэндээ би буруутай
Дандаа минийх байхгүйг чинь ухаарсан хэрнээ хармалсандаа би буруутай
Дассан сэтгэлээ татаад авч чадахгүй нь гээд уйлсандаа би буруутай            
          Айлын охиныг аваад сууж чадахгүй байж дасгасандаа чи буруутай
          Аль хэдийн амьдрал зохиочихоод найгаж ганхсандаа ч чи буруутай
          Авааль гэргийгээ байсаар атал андуурч намайг харсандаа чи буруутай
          Андуурч ирсэн энэ хайрыг асааж, өрдөж, дүрэлзүүлсэндээ чи буруутай

...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Хоёр амьдрал

бичсэн: Saraana, 2011-01-13, 14:29
Заримдаа надад энд биш огт өөр газар огт өөр амьдралаар амьдарч байгаа юм шиг санагддаг. Зүгээр л мөрөөдлийн ертөнцөд... Хэдийгээр бие минь энд байж, аливаа хууль дүрэмд захирагдаж амьдардаг ч бодол сэтгэлдээ бид юуг ч бүтээж, хийж болдог хорвоо шүү дээ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг дээ.

Өөрөө би хүний орчлонд амьдарч
Өдөр хоногийг цагийн аясаар элээж
Бусдын магтаал, хүндлэл хоёрын төлөө хичээж
Буцааж болохгүй амьдралын дунд эргэлдэнэ
          Зүрх сэтгэл минь мөрөөдлийн хотод амьдарч
          Зүйргүй хөх тэнгэрийн хаяаагаар дүүлж
          Бодол, хүсэл хоёртоо хөтлөгдөн хөвөрч
          Буцаж э...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зүгээр л хэдэн мөр

бичсэн: Saraana, 2011-01-06, 13:33

Дандаа гутарсан, хаягдсан шүлэгтэй тэмдэглэлээсээ хайж хайж нэг ийм хэдэн мөр оллоо.

Навчсаар бороо орсон тэр нэгэн үдэш

Найз нь чамайгаа олж харснаа  санаж байна

Цасан эрвээхий чуулсан тэр нэгэн орой

Царайд чинь гэрэл тодорч байсныг би санаж байна                           

Дурлалын бурхан заларсан тэр нэгэн үдэш

Дурлажээ гэж чи минь хэлснийг санаж байна

Хайрын бурхад цугласан тэр нэгэн орой

Хайртай болжээ гэж чамдаа хэлснээ би санаж байна

Одод түгсэн тэнгэрйн дор чамайг би таньсан

Орчлонд ганцхан л чамайг хайрлана гэж амласан

Сар тунарсан тэнгэрийн хаяанд чамд би дурласан

Т...

төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Надад дурлах эрх байна уу?

бичсэн: Saraana, 2011-01-04, 01:47
Яагаад ч юм ингэж асуухыг хүсдэг бүсгүйчүүд олон байдаг юм шиг санагдаад ийм хэдэн мөр холболоо. Яахав хэдийн бие нь хүнийх болсон ч сэтгэл гэдэг захирагдахгүй шүү дээ....

Аль хэдийн түүнийх болсон бие минь
Андуурч чиний өвөрт орох эрх байна уу?
Авааль нөхрөө тээх ёстой зүрх минь
Алдуурч чамд дурлах эрх байна уу?
     Хамаг сэтгэлээ зориулах хүүтэй хүн би
     Хадуурч чамайг бодож зүрхлэнэ гэж үү?
     Халамж анхаарлаа тавих нөхөртэй хүн би
     Хайраа чамд зориулж чадна гэж үү?
Сэтгэл зүрхээ чангалаад мартъя гэхээр чамайг
Сэмхэн нулимс минь уруул даваад гүйх юм,яах уу
Буруу хүний төлөө урссан тэр нулимс...
төрөл:Миний шүлгүүд
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих