Сэтгэлээс ундран гарах хайрын үгс
2011-01-03
хайр чамд хэлэх үг

          Тэмдэглэлийн дэвтрээ эргүүлж байгаад 2005 онд бичсэн ийм шүлгээ оллоо.
           Ер нь дандаа жаахан гутранги юм бичдэг байсан юм шиг байнаа....
Хайр чи надаар даажигнан инээв үү?

Хахир хоолойгоо гяхруулан мишээв үү?

Дурлал чи надад нулимс бэлэглэв үү?

Дутуу жаргал амсуулчихаад буцав уу?

            Охин нь зүгээрээ, уйлах цаг байх

            Оддын доор зовлондоо ч дасчихаж

            Би алзахгүй ээ, мэгших өдөр байх

            Буруутанг хайн шаналдаг үе ч өнгөрчихөж

Гэхдээ би гомдож явдаг юм чамд

Гэрэлт орчлон надад харанхуй байдагт

Гэнэн сэтгэлд минь толбо тусаасанд

Гэмгүй явахад минь хэрсүү суулгасанд чинь ч...

            Зүрхэнд минь туссан толбо балрахгүй ч

            Зүгээр л чамаас гуйя, хэнийг ч бүү зовоо

            Сэтгэлд минь мэгшсэн нулимс татрахгүй ч

            Хэзээ ч хэнийг ч над шиг битгий болго, сөгдчихье!!

                                             Сараана 2005.02.27

Сэтгэгдэл:


хайр чамд юуг өгч чадна, тэрэн шигээ бас юуг ч авч чадна..... хмммммм ер нь хайрыг хүсэхгүй байна.
Бичсэн: Зочин цаг: 22:57, 2011-11-16 | Холбоос | |


Мэдэхгүй ээ. Чиний блогийг эхнээс нь уншиж сууна. Өөрийгөө хайрыг ойлгодог гэж санадаг байсан. Гэтэл үгүй бололтой. Надад харуулж байгаагүй ширүүн төрх ч түүнд бас байдаг бололтой.
Мэдэхгүй ээ. Хайрын тухай л бодож сууна. Нүдэндээ нулимстай хэрнээ инээмсэглэх бүсгүйн дүр тодорч байна. Миний бодолд ургах чиний царай бололтой.
Бичсэн: StarLight цаг: 22:33, 2011-01-13 | Холбоос | |


oo laitai
yamar goy shuleg we hehe
yostoi ih taalagdlaa
Бичсэн: dory цаг: 00:09, 2011-01-04 | Холбоос | |


ene shulgendee ter ohin n zugeeree, uilah tsag baih gesen muriin ohin n gedgiin orond minii ner bsan yum shuu. zugeer tegeed unshchih..soliod oruulchihlaa..sorry.. kkk
Бичсэн: Saraana цаг: 21:10, 2011-01-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax