Зүгээр л хэдэн мөр
Дандаа гутарсан, хаягдсан шүлэгтэй тэмдэглэлээсээ хайж хайж нэг ийм хэдэн мөр оллоо.
Навчсаар бороо орсон тэр нэгэн үдэш
Найз нь чамайгаа олж харснаа санаж байна
Цасан эрвээхий чуулсан тэр нэгэн орой
Царайд чинь гэрэл тодорч байсныг би санаж байна
Дурлалын бурхан заларсан тэр нэгэн үдэш
Дурлажээ гэж чи минь хэлснийг санаж байна
Хайрын бурхад цугласан тэр нэгэн орой
Хайртай болжээ гэж чамдаа хэлснээ би санаж байна
Одод түгсэн тэнгэрйн дор чамайг би таньсан
Орчлонд ганцхан л чамайг хайрлана гэж амласан
Сар тунарсан тэнгэрийн хаяанд чамд би дурласан
Тэгээд хэзээ ч хагацахгүй гэж өөртөө би амласан
2005 онд бичив
Бичсэн: Saraana | цаг: 13:33 |
Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Зовлон үзэхгүй амьдрахсан
Зоргоор бас туучихсан
Шаналал үзэлгүй Дурлахсан
2дмол сэтгэлгүй амьдрахсан
Чиний л төлөө зогсож байх
Хуваагддаггүй зүрхтэй болохсон...
Үнэнч хайр, хичээл зүтгэл гэсэн гав гинжээр дөнгөлүүлэн чиний л дэргэд хэвтэхсэн...
Зоргоор бас туучихсан
Шаналал үзэлгүй Дурлахсан
2дмол сэтгэлгүй амьдрахсан
Чиний л төлөө зогсож байх
Хуваагддаггүй зүрхтэй болохсон...
Үнэнч хайр, хичээл зүтгэл гэсэн гав гинжээр дөнгөлүүлэн чиний л дэргэд хэвтэхсэн...
Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 15:00, 2011-01-10 | Холбоос | |
Бичсэн: Цагаан хараацай
цаг: 14:53, 2011-01-06 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих
Намайг эзгүйд хайр амлаад залуус хоргоовч
Алтангадасын сүүмийх гэгээнд ч зүгээ чи олно
Асан дүрэлзэх зүрхний чинь илч намайг л ганц хүснэ
Жигүүрийн хэлдгээр үргэлж миний төлөө зогсож чадах хуваагддаггүй зүрхтэйдээ би азтай хөөн.