Хүрэх газарлуу хөтөлнө
Аз жаргалын эрэлд
Амрах завгүй тэмүүлнэ
Энэ амьдралын дунд
Эцэж цуцалгүй ажилласан ч
Эргээд одохдоо би
Энд амсаж амжаагүй бүхний төлөө харамсах болвуу...
Харамсмааргүй л амьдрах юмсан.....
Дандаа гутарсан, хаягдсан шүлэгтэй тэмдэглэлээсээ хайж хайж нэг ийм хэдэн мөр оллоо.
Навчсаар бороо орсон тэр нэгэн үдэш
Найз нь чамайгаа олж харснаа санаж байна
Цасан эрвээхий чуулсан тэр нэгэн орой
Царайд чинь гэрэл тодорч байсныг би санаж байна
Дурлалын бурхан заларсан тэр нэгэн үдэш
Дурлажээ гэж чи минь хэлснийг санаж байна
Хайрын бурхад цугласан тэр нэгэн орой
Хайртай болжээ гэж чамдаа хэлснээ би санаж байна
Одод түгсэн тэнгэрйн дор чамайг би таньсан
Орчлонд ганцхан л чамайг хайрлана гэж амласан
Сар тунарсан тэнгэрийн хаяанд чамд би дурласан
Т...
Тэмдэглэлийн дэвтрээ эргүүлж байгаад 2005 онд бичсэн ийм шүлгээ оллоо.
Ер нь дандаа жаахан гутранги юм бичдэг байсан юм шиг байнаа....
Хайр чи надаар даажигнан инээв үү?
Хахир хоолойгоо гяхруулан мишээв үү?
Дурлал чи надад нулимс бэлэглэв үү?
Дутуу жаргал амсуулчихаад буцав уу?
Охин нь зүгээрээ, уйлах цаг байх
Оддын доор зовлондоо ч дасчихаж
Би алзахгүй ээ, мэгших өдөр байх
Буруутанг хайн шаналдаг үе ч өнгөрчихөж
Гэхдээ би гомдож явдаг юм чамд
Гэрэлт орчлон надад харанхуй байдагт
Гэнэн сэтгэлд минь толбо тусаасанд...