Сэтгэлээс ундран гарах хайрын үгс
2010-12-26
Тахал шүлэг

Арван найман насныхаа босгон дээр

Аюулт нэгэн өвчинд би нэрвэгджээ

Аймшигт тэр тахал намайг өдөр бүр

Аажим  аажимаар хэмлэн дуусгахнээ янз нь

Үндэстэн бүрийг айлгасан тэр зовлонгоос

Үнэндээ зүрх минь ч айн чичрэх юм

Хар хувцас, урт хадууртай өнөөх үхэл

Хажууханд минь ирээд инээмсэглэх шиг санагдах юм

Зүрх минь дэнслэн, амьсгал минь давхцана

Зүгээр л эндээс зугтчихмаар бодогдоно

Сэтгэл минь догдлон, сүнс минь дэвхцэнэ

Сэмхэн эндээс оргочихмоор санагдана

Тэгснээ гэнэт дуулмаар болно

Тэгээд бас бүжиглэхийг хүснэ

Хааяа хааяа бодолд автана

Харин заримдаа гиюүрч орхино

Тахал чи миний зовлонгоор

Тансаг сайхан жаргал хийх гээ юү

Зовлонд ханаж, нулимсанд цаддаггүй

Зүрхэндэх тахал “хайр минь” чи надаас холдооч, гуйя 
                                                  Сараана 2003.4.9
Сэтгэгдэл:


Иймэрхүү тахалд эртнээс нэрвэгдсэн бололтой. Би ч нэг тахалд нэвт нэрвэгдээд тэгээд л одоо болтол хамтдаа сайхан амьдарч байна даа. Дундаас гарсан жижигхэн тахлууд бүр хэцүү тэ. ккк
Чиний тахлыг би бүүр өөр тийш нь эргүүлчих шиг боллоо. ирмэх
Бичсэн: StarLight цаг: 22:19, 2011-01-13 | Холбоос | |


zasaad yaahii gai l bna
Бичсэн: gishuut (зочин) цаг: 00:23, 2011-01-06 | Холбоос | |


bas l aldaatai bichej
Бичсэн: gishuut (зочин) цаг: 00:22, 2011-01-06 | Холбоос | |


god bliss ya тэврэлт
Бичсэн: gishuut (зочин) цаг: 00:20, 2011-01-06 | Холбоос | |


smug smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 17:59, 2011-01-05 | Холбоос | |


dadido-d

Гоё шүлэг болжээ. Өөр гоё хайрын мөртүүд байвал бидэнтэй бидэнтэй хуваалцаж байгаарай. Харин Luna-д миний алдааг хэлсэнд баярлалаа. би засчихсан шүү.. ирмэх
Бичсэн: Saraana цаг: 21:17, 2011-01-03 | Холбоос | |


гоё болжээ
Бичсэн: Найз цаг: 22:47, 2010-12-29 | Холбоос | |


гоё гоё...
гэхдээ хааяа гэж 2 А -тай бичдэг.... smug
Бичсэн: luna цаг: 19:02, 2010-12-26 | Холбоос | |


анхны хайр минь тэр л байсан юм бол
арван жилийн цонхон дээр нулимстайгаа үлджээ
анх дурласан нь чи байсан бол
анд найзын минь үнэн ч амраг болжээ чи одоо

чамайг надад ирээгүй гэж би гомддоггүй
чамлахааргүй их хугацааг чи надад өгсөн
чадахгүй байж дурлах дуртай ч тэр үедээ
чиний хойноос нэг ч удаа гүйгээгүй дээ гэж одоо боддог

хүний хүүд хөөрхөн харагдах нүдээрээ чамайг хүлээж байна гэж
харцаараа чи надад хэлдэг байсныг тэр үед ойлгосонгүй
хайр зарласан өөр хөвүүнд сэтгэлээ өгөхөд чинь
хожимдсон байснаа би тэр үед ухаарсан

он цаг улирсаар зургаан жилийг үдлээ ч
олны дунд орж сайн мууг өчнөөн үзлээ ч
оргилох хүсэл, булиглах зүрхний минь утсыг
ондоо бүсгүй чамаас өөр хөглөсөнгүй ээ

тэр хоёр одоо салсан л даа
Бичсэн: dadido цаг: 15:33, 2010-12-26 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax