Хайрын тухай ярилцая... Энэ блогийн зорилго
Сайн байцгаана уу?, залуучуудаа. Би зохиолч, яруу найрагч ч биш жирийн л нэгэн бүсгүй. Гэхдээ заримдаа миний дотроос хэн нэгэнд зориулж хэлэхийг хүссэн үгс, хайрын мөртүүд гарч ирэх үед хэнд ч хэлж чадахгүй зүгээр л хадгалаад явдаг. Миний бодлоор хүн бүр л хайрлаж дурласан үедээ ч юмуу, ямар нэгэн байдлаар үг холбож, утга төгөлдөр мөртүүдийг зохиох чадвартай байдаг байх. Энэ блогтоо би өөрийнхөө болон над шиг хэн нэгнээс санаа зоволгүйгээр өөрийн дурлалын мөртүүдийг бусдад дэлгэх хүсэлтэй хүмүүс болон зүгээр л хайрын тухай чөлөөтэй ярилцаж, өөрт тохиолдсон асуудлаа хуваалцахыг хүссэн хүмүүст зориулсан юм. Тиймээс надтай нэгдэх хүсэлтэй хүмүүс байвал WELCOME...
Аа, Бас зүгээр л хайрын түүх, өгүүллэг, шүлэг унших хүсэлтэй хүмүүс ч бас WELCOME шүү!!

Бичсэн: Saraana | цаг: 23:39 |
Хайрын тухай зүгээр л дүгнэлтгүй яръя
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(6) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:
ergelzee
nadtai yriltsah hen negniig haij ybaad tanai blog toi taarlaa
"bi neg ohintoi uerhdeg bsan ym l daa 2jil bolson getel neg udur ej ni bid 2 iig sal geed bi tuund tohirohq ym bhaa.ygad gedgiin eej ees ni asuuy getel ter maani nadad uurlasan.bi tgeed yaah aa medehq zvger l salsan msg bichheer nmaig taiban orhi,bi chamaig martsan gedeg bsan bi ih gomdsoon.hairn slaad odoo 1jil garan bolj bna getel nadtai uuruu uulzay geed bid 2,2 oroi uulzsan nmaig tebreed hutluud sanasan ym shig bna lee.gehdeee tiim zan gargaj bsan hun tegj boloh uu bi bas tuuniig haraad dogdlood bas sandarsan.!bi yaah eostoi be!medeh ym alga

Бичсэн: Зочин (зочин)
цаг: 14:52, 2011-08-14 | Холбоос | |
Хайр бол...
Хүний амьдралын хамгийн агуу эрхэмлэмээр зүйл бол хайр. Хайрыг нээх бодох хэрэггүй. Харин сэтгэлээсээ хайрла, юм бүхэнд. Хайр бол хариу нэхдэггүй сэтгэл. Тэр минь л аз жаргалтай бол болоо гэсэн ойлголт, мөн өөрөөсөө хэзээд ч явуулахад бэлэн тийм сэтгэлийг нандин хайр хэмээн бодном.
Бичсэн: Нууц ноёнтон (зочин)
цаг: 11:10, 2011-05-01 | Холбоос | |
Аан хайр уу. Хайрыг илэрхийлэхэд өөр үг хэрэггүй. Зүгээр л ХАЙР тэгээд л боллоо.
Цагийн аясаар гандах нь амархан
Царцуу өвлөөр даарах нь амархан
Цоролзох дөл нь түлчих гээд хэцүү
Цохьлох зүрхнээс хальчих гээд хэцүү
Амарханы хязгааргүйгээс хэцүүгийн туйл хүртэл
Асар уудам орон зай хайрын орон зай

ХАЙР ГЭЖ ЮУ ВЭ?
- Бхагаван, хайр гэж юу вэ? Яагаад би хайраас ийм их айдаг юм бэ?Яагаад хайр “тэсэж тэвчихийн аргагүй” хайр шиг санагддаг юм бэ?
Та нар “Хайр гэж юу вэ?” гэж асууж байна. Энэ бол бүхэлтэй нэгдэлтэй байх гүнзгий хүсэл, БИ ЧИ хоёрыг нэгдэлд уусгах гэсэн гүн хүсэл. Бид өөрсдийн эх сурвалжаас салангид байдаг учир хайр ийм байдаг, энэ салангид байдлаас үүдэн бүхэл руу буцах гэсэн, түүнтэй нэгдэх гэсэн хүсэл төрж байдаг.
Хэрэв та нар ургаа модыг үндсээр нь газрын хөрснөөс сугалаад хаях юм бол мод газрын хөрсөндөө дахин орохыг маш ихээр хүсэх болно. Яагаад гэвэл энэ нь түүний бодит амьдрал нь байсан. Одоо харин тэр үхэж байдаг. Хөрс шорооноосоо салсан мод оршиж чадахгүй. Тэр газарт амьдрах ёстой, газартай, газраар дамжин. Хайр гэж үүнийг хэлдэг юм.
Та нарын эго та нар болоод хөрс шороо буюу бүхлийн хооронд тотгор болоод зогсож байдаг. Хүний хоолойг боочихсон байдаг, тэр амьсгалж чаддаггүй, өөрийн үндэсээ алдчихсан. Түүнийг одоо тэтгэх юм байхгүй болсон. Хайр гэдэг нь хооллох гэсэн хүсэл юм. Хайр гэдэг нь оршихуйд үндэстэй болох явдал юм.
Тэгээд энэ нь бүрэн эсрэг байдалдаа орох үед хамгийн хялбар бүтдэг. Тийм учраас л эрэгтэй хүн эмэгтэй хүн руу, эмэгтэй хүн эрэгтэй хүн руу татагдаж байдаг. Эрэгтэй хүн өөрийнхөө хөрсийг эмэгтэй хүнээр дамжуулан олж болно, эмэгтэй хүн өөрийнхөө “газардуулгыг” эрэгтэй хүнээр дамжуулан олж болно. Тэд бие биенийгээ нөхөж байдаг. Ганц бие эрэгтэй хүн гэдэг бүтэн болохыг үхэн хатан хүсч байдаг тал юм. Эмэгтэй хүн ч гэсэн тал. Энэ хоёр талууд учраад, холилдоод, нийлээд хамгийн анх үндэстэй болсон, хөрстэй болсноо мэдэрдэг. Тэгээд үүнээс болж оршихуйн агуугаас агуу баяр баясгалан үүсдэг.
Та эмэгтэй хүнд төдийгүй эмэгтэй хүнээр дамжуулан Бурханд үндэстэй боллоо. Эмэгтэй хүн гэдэг зүгээр л хаалга, эрэгтэй хүн гэдэг зүгээр л хаалга. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гэдэг зүгээр л Бурханд хүргэх хаалгууд. Хайрыг хүсэх нь Бурханыг хүсч буй хэрэг юм. Та үүнийгээ ойлгож байж болно, ойлгохгүй байж болно. Гэхдээ л хайрыг хүсэх хүсэл нь Бурхан ошиж байдаг гэдгийг үнэхээр баталж байдаг. Өөр баталгаа байхгүй. Хүн гээч амьтан хайрладаг учраас л Бурхан байдаг. Хүн гээч амьтан хайргүй амьдарч чаддаггүй учраас л Бурхан байдаг.
Хайрыг хүсэх энэ хэрэгцээ нь юуг хэлж байдаг вэ гэвэл, ганцаараа байхдаа бид шаналж байдаг, бид үхэж байдаг. Хамтдаа бид өсөж ургаж, дүүрч, ханаж байдаг.
Та нар: “Хайр гэж юу юм бэ? Яагаад би хайраас ийм их айдаг юм бэ?” гэж асууж байна.
Хайраас ийм учир шалтгааны улмаас айдаг юм. Та нар эмэгтэй хүн руу орох үедээ өөрсдийн эго-гоо алдаж байдаг, эмэгтэй хүн эрэгтэй хүн руу орохдоо өөрийн эго-гоо алдаж байдаг.
Та нар өөрсдийгөө алдаж байж л бүхэлд үндэс суурьтай байх болно ойлгоорой. Өөр зам байхгүй. Та нар ханамжгүй байдлыг мэдрээд байгаа учир л бүхэл руу татагдаж байдаг. Тэгээд бүхэл дотор алга болох агшин хүрч ирэхэд аймаар хүчтэй айдас мэдэрч эхэлдэг. Та нар өөрсдийгөө алдаж байдаг учир агуу том айдас бий болдог. Та нар буцаад өөрсдийгөө татаад авдаг. Энэ бол дилемма. Хүн болж төрсөн төрлөхтөн бүр үүнтэй учирч, тулгарч, үүгээр дамжин гарч, үүнийг ойлгож, үүний зааг хязгаараас гарах ёстой.
Энэ хоёр юм нэг л зүйлээс урган гардаг гэдгийг та нар ойлгох ёстой. Та нар алга болчихвол ямар сайхан байх вэ гэж мэдэрдэг: ямар ч зовох шаналах юм байхгүй, түгшүүр дарамт байхгүй, хариуцлага байхгүй. Та нар мод, од гаригс шиг бүхэлийн нэг хэсэг болно. Ингэж бодох нь өөрөө мундаг юм шиг санагдана. Энэ нь хамаг хаалга үүдийг нээдэг, таны мөн чанар руу нэвтрэх мистерийн үүдийг. Энэ нь яруу найргийг төрүүлдэг. Энэ нь романтик байдаг. Тэгээд та нар үнэхээр үүн руу орж эхлэнгүүт айдас бий болж эхэлдэг, “би чинь алга болох гэж байна шүү дээ, дараа нв юу болохыг хэн мэдэх юм бэ?”
Энэ нь яг элсэн цөлд хүрээд нэгэн шивнээ сонсож байгаа гол шиг байдаг... итгэлгүйхэн гол шиг. Гол тэр элсэн цөлөөр дамжин өнгөрмөөр байдаг, тэнгис дайлайтай учирмаар байдаг. Яагаад гэвэл, “миний хувь заяа нөгөө талд байгаа” гэсэн үл мэдэгдэх итгэл, мэдрэмж, хүсэл байдаг.
Тэгээд элсэн цөл түүнд хэлдэг: “Намайг сонс: цорын ганц арга бол салхинд уусах. Салхи чамайг нөгөө талд аваачина”. Гол элсэн цөлийн цаана гарахыг хүсч байдаг. Гэхдээ нэг мэдээжийн асуулт гарч ирдэг: “Салхи намайг буцаж гол болохыг зөвшөөрнө гэсэн баталгаа хаана байна? Би алга болчих юм бол нөхцөл байдлыг хянаж чадахгүй шүү дээ. Би нөгөө л нэг хэлбэртэй, нөгөө л нэг нэртэнй, нөгөө л нэг бие махбодтой гол болно гэсэн баталгаа хаана байна? Үүнийг хэн мэдэж байгаа юм бэ? Тэгээд би нэг удаа салхинд бууж өгвөл тэр намайг буцаад бие даасан болохыг зөвшөөрнө гэдэгт би яаж итгэх вэ? ” Энэ бол хайраас айх айдас юм.
Хайр байхгүй бол баяр баясгалан байхгүй, хайр байхгүй бол амьдрал байхгүй, хайр байхгүй бол та ямар нэг үл мэдэх юмыг хүлээж байдаг, дүүрэн биш, хоосон байдаг гэдгийг мэдэж байдаг, үүнд итгэлтэй байдаг. Та нар хоосон байдаг, та нарт юу ч байдаггүй. Та нар зүгээр л агуулагдсан юмгүй сав байдаг. Та нар энэ бүхнийхээ дүүрэн биш байдал, хоосон, ядуу тарчгийг мэдэрч байдаг. Тэгээд та нар өөрсдийгөө дүүргэж чадах янз бүрийн аргууд байдаг гэж бодож байдаг. Гэхдээ та нар хайранд ойрхон дөхөж очиход агуугаас агуу айдас үүсдэг, эргэлзээ үүсдэг. Хэрэв та өөрийгөө сул хаяад, үнэхээр үүн руу орох юм бол буцаад эргэж ирж чадах уу гэж бодогддог. Та өөрийнхөө бие хүнийг, өөрийнхөө хувь чанрыг хамгаалах чадвартай байх уу? Ингэж эрсдэлд орох хэрэг байна уу?
Тэгээд оюун ухаан эрсдэлд ороод яах вэ гэж боддог. Яагаад гэвэл, яг ийм байдалтайгаар буюу ханамжгүй, тэжээлгүй, өлсөглөн, аз жаргалгүй ч гэсэн наад зах нь та байж байдаг. Ямар нэгэн хайр гэсэн юманд дотор орж алга болчихоод, дараа нь яахыг хэн мэдэхэв дээ? Та алаг болно. Тэгээд тэнд чинь баяр баясгалан, жаргал таашаал, Бурхан байна гэсэн ямар баталгаа байгаа юм бэ?
Энэ бол ургаж өндийлгүйгээр хөрсөндөө үхэж эхэлж байгаа үрний мэдэрч байдаг айдас. Энэ бол үхэл. Тэгээд энэ үхлээс урган гарсан амьдрал ямар байхыг үр төсөөлж ч чадахгүй байгаа юм.

Бичсэн: flame
цаг: 12:10, 2011-01-07 | Холбоос | |
Хайрын тухай
Хэдэн мянган жил ярьсан хайр, хэзээ ийм болчив доо.Хайрыг яриад мэддэг бол Хай юутай сайхан байх билээ.
Бичсэн: flame
цаг: 17:16, 2011-01-05 | Холбоос | |
болжийноо болжийнэ
Сэтгэгдэл бичих