Сэтгэлээс ундран гарах хайрын үгс

Хайр гэж юу вэ? бодлоо хуваалцаач \гэхдээ хайр дурлалын хайр шүү\

бичсэн: Saraana, 2011-01-04, 01:11
Залуусаа хайр гэж юу вэ? Энэ магадгүй мөнхийн сэдэв байх. Бид үргэлж үүнийг асуудаг ч хэзээ ч хариултыг нь олж чаддаггүй гэж үү? Бидний зарим нь хайрын тухай хангалттай их мэдлэгтэй, бүр мэргэжилтэн болчихсон байх нь ч бий. Гэхдээ тийм хүний ч мэдэхгүй чанар хайранд бас байдаг. Хайрын гэнэтийн, шинэ шинж чанарууд хэзээ ч дуусдэггүй байх. Тэгээд бодохоор маш олон surprise-г хайраас авч, мэдэрч үзмээр ч юм шиг. Анхны хайр гэж байдаг юм бол сүүлчийн хайр гэж байдаг болвуу? Энэ миний сүүлчийн хайр гэдгийгээ яаж мэдэх нь ч тодорхойгүй... Зүрхэнд хүчтэй мэдрэгдэж, ойр хавийн бүх зүйлийг яаж ийж байг...

Хайрын тухай ярилцая... Энэ блогийн зорилго

бичсэн: Saraana, 2010-12-25, 23:39
Сайн байцгаана уу?, залуучуудаа. Би зохиолч, яруу найрагч ч биш жирийн л нэгэн бүсгүй. Гэхдээ заримдаа миний дотроос хэн нэгэнд зориулж хэлэхийг хүссэн үгс, хайрын мөртүүд гарч ирэх үед хэнд ч хэлж чадахгүй зүгээр л хадгалаад явдаг. Миний бодлоор хүн бүр л хайрлаж дурласан үедээ ч юмуу, ямар нэгэн байдлаар үг холбож, утга төгөлдөр мөртүүдийг зохиох чадвартай байдаг байх. Энэ блогтоо би өөрийнхөө болон над шиг хэн нэгнээс санаа зоволгүйгээр өөрийн дурлалын мөртүүдийг бусдад дэлгэх хүсэлтэй хүмүүс болон зүгээр л хайрын тухай чөлөөтэй ярилцаж, өөрт тохиолдсон асуудлаа хуваалцахыг хүссэн хүмүүст з...