Надад дурлах эрх байна уу?
Яагаад ч юм ингэж асуухыг хүсдэг бүсгүйчүүд олон байдаг юм шиг санагдаад ийм хэдэн мөр холболоо. Яахав хэдийн бие нь хүнийх болсон ч сэтгэл гэдэг захирагдахгүй шүү дээ....
Аль хэдийн түүнийх болсон бие минь
Андуурч чиний өвөрт орох эрх байна уу?
Авааль нөхрөө тээх ёстой зүрх минь
Алдуурч чамд дурлах эрх байна уу?
Хамаг сэтгэлээ зориулах хүүтэй хүн би
Хадуурч чамайг бодож зүрхлэнэ гэж үү?
Халамж анхаарлаа тавих нөхөртэй хүн би
Хайраа чамд зориулж чадна гэж үү?
Сэтгэл зүрхээ чангалаад мартъя гэхээр чамайг
Сэмхэн нулимс минь уруул даваад гүйх юм,яах уу
Буруу хүний төлөө урссан тэр нулимсыг би
Буцааж залигаад гэмгүй царайлах уу?
Бушуухан арчаад нөхөрлүүгээ инээмсэглэх үү?
Сараана 2011.01.04
Бичсэн: Saraana | цаг: 01:47 |
Миний шүлгүүд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(13) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(13) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Гэр бүл гэдэг хайрын төгсгөл яагаад ч биш. Харин ч шинээр хайрлах, шинээр дурлах, шинээр тэмцэх сайхан боломж. Хэдий залуухан ч гэсэн эхнэртэйгээ хамт өнгөрүүлсэн 6 жилийн туршлагаасаа хэлэхэд ийм л байна. /Өөр мундаг хүмүүсийн өмнүүр орж ийм үг хэлсэндээ жаахан ичингүйрэв/
хүслийн жигүүртэй санал нэг байна. Гэр бүлээс ч хайрыг мэдэрч болно шүү дээ.
Бичсэн: Зочин
цаг: 12:38, 2011-01-10 | Холбоос | |
Өөр юунаас ч илүүтэй гэрлэлт нь энэ ертөнцөд гай зовлон авчирч байгаа. Яагаад гэвэл, аз жаргалтай байх, хайрлан жаргах цорын ганц боломжийг устгадаг учир.
Юу тэгүүл аз жаргалыг, баяр цэнгэлийг, амар тайвныг, итгэлцлийг өгч байгаа гэж...
Угтаа бол хайртай дуртай хагцахгүй салахгүй гэж гэрлэчихээд хайрынхаа төлөө хөдөлмөрлөхөө мартчихаад Халуун дулаан хайраа хүйтэн хөндий болгочихоод хайр дууслаа, би дахиж хайрлаж чадахгүй, залхлаа гэж хэлэх нь тэгээд гай зовлон болж байна уу...
Гэр бүлд асуудал байгаам биш харин чиний бодолд асуудал байгаам бишүү гэж...

Бичсэн: Хүслийнжигүүр
цаг: 11:25, 2011-01-10 | Холбоос | |
Өөр юунаас ч илүүтэй гэрлэлт нь энэ ертөнцөд гай зовлон авчирч байгаа. Яагаад гэвэл, аз жаргалтай байх, хайрлан жаргах цорын ганц боломжийг устгадаг учир. Зүрх сэтгэл хэзээ ч бүжиглэдэггүй, хүмүүс хайр гэж юу болохыг мэдэлгүй төрөөд үхэж байдаг...
Бичсэн: flame
цаг: 12:32, 2011-01-07 | Холбоос | |
Тэгвэл тэгээл гэр бүлээ бодоол үлд дээ. Гэр бүл чинь чамд дурлалаас чинь илүү аз жаргал, амраг хайрыг өгөх болтугай.
Бичсэн: flame
цаг: 12:08, 2011-01-07 | Холбоос | |
завхай шалиг эрчүүд хэцүү шүү. Бүсгүйчүүдээр тоглоод л өнгөрнө
Хэрвээ нөгөө хүний төлөө нулимс унагаж байгаа бол аргагүй хүчтэй дурлал юм байна. нөхөр яанадаа
Бичсэн: Цагаан хараацай
цаг: 14:56, 2011-01-06 | Холбоос | |
нөгөө хүн нь хэн байх нь миний бодлоор их чухал. Хэрэв нөгөө хүн нь тоохгүй бол нулимсаа арчаад нөхөртөө үлдэх амархан. харин тэр ч бас хайрлавал энэ ёстой гамшиг.. гэр бүлд аюултай.. тэгээд л болоо...
Дурлал ирнэ гэсэн л бол ирдэг. Хэн рүү чиглэж байгаа нь хамаагүй. Нөгөө талд хэн байгаа нь хамаагүй ш дээ. Чи дурласан л бол дурлал чамайг өөрийн зүг рүү чирэх нь гарцаагүй. Дурлал ирсэн, нөгөө хүн бол шалтаг л байлаа гэж.
Бичсэн: flame
цаг: 18:30, 2011-01-05 | Холбоос | |
энд нэг талын тэмүүлэл хүсэл харагдаж байна.
Харин нөгөө талд байгаа тэр нэгэн юу гэж бодож байгаа бол...
Эзэнтэй зүрхний хаалгийг түлхдэг тэр хэн вэ, Зүгээр л мөрөөрөө явахгүй санаашируулдаг нь яажийгаам.
Хайр хайр хайр дурлал мандтугай гэчихээд нулимсан далайд живүүлээд орхих нь яажийгаам... гээд асуух асуулт зөндөө л байх....

цаг: 18:15, 2011-01-05 | Холбоос | |
Аая яа яа
өөрөө л мэд л дээ. бүх эрх чөлөө чиний гарт байна. өөрөө л мэд.
Бичсэн: flame
цаг: 17:09, 2011-01-05 | Холбоос | |
Бичсэн: Зочин
цаг: 03:24, 2011-01-04 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих
гэхдээ нэгэнт л гэр бүл зохиож үр хүүхэдтэй болсийм чинь түүнийгээ хамгаалж үлдэх нь дээр байх