Сэтгэлээс ундран гарах хайрын үгс
2011-01-13
Хоёр амьдрал
Заримдаа надад энд биш огт өөр газар огт өөр амьдралаар амьдарч байгаа юм шиг санагддаг. Зүгээр л мөрөөдлийн ертөнцөд... Хэдийгээр бие минь энд байж, аливаа хууль дүрэмд захирагдаж амьдардаг ч бодол сэтгэлдээ бид юуг ч бүтээж, хийж болдог хорвоо шүү дээ. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй гэдэг дээ.

Өөрөө би хүний орчлонд амьдарч
Өдөр хоногийг цагийн аясаар элээж
Бусдын магтаал, хүндлэл хоёрын төлөө хичээж
Буцааж болохгүй амьдралын дунд эргэлдэнэ
          Зүрх сэтгэл минь мөрөөдлийн хотод амьдарч
          Зүйргүй хөх тэнгэрийн хаяаагаар дүүлж
          Бодол, хүсэл хоёртоо хөтлөгдөн хөвөрч
          Буцаж энэ биедээ оролгүй зугтан тэнүүчлэнэ
Энэ бие минь энд надтай хамт байхад
Энэ сэтгэл минь тэнд чамтай хамт байсаар..
Сэтгэлээ дагаад явж чадахгүй болохоор надад
Сонголт алга, хоёр амьдралаар амьдрахаас өөр.....

     


Сэтгэгдэл:


Inception бна.... smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 19:50, 2011-01-13 | Холбоос | |


Би зүгээр л одноос гэрэлтэх өчүүхэн гэгээ. Өдөр нь харагдахаа больчихдог гэж голохгүй бол танилцъя аа танилъя.
Шүлгийн хувьд гэвэл хайртаасаа хаа хол байж санахын хэцүүхэн жаргалыг амсаж суугаа хүний хувьд чиний шүлгийг уншаад өөрийн эрхгүй л ийм мөрүүд буулаа. Ийм зүйлс сэтгэлд буутал бичсэн чи ч мундаг юмаа. Гэхдээ миний хувьд би арай азтай. Надад сонголт бий. Олж харж амжаагүй л байгаа болохоос биш чамд ч бас сонголт байгаа гэдэгт би итгэж байна шүү. Хэзээ ч битгий бууж өгөөрэй.
Бичсэн: StarLight цаг: 19:06, 2011-01-13 | Холбоос | |


Wow, ene starlight-tai uneheer taniltsmaar sanagdchihlaa. minii shulgend sonirholtoi comment uldeesend thanks. Gehdee who are you?
Бичсэн: Saraana цаг: 18:22, 2011-01-13 | Холбоос | |


Чиг чаг чиг чаг
Цагийн зүү чи урагшлахаа л мэднэ
Цантай намрыг зун болгож
Хааяа ч болов ухардаг болоосой

Түг түг түг түг
Цохилох зүрх чи уйлхаа л мэднэ
Цоргих харцанд ичингүйрч
Хааяа ч гэлээ дуулдаг болоосой

Ай хөөрхий ай хөөрхий
Алдхан бие чи алхахаа л мэднэ
Амраг сэтгэлээ дагаад
Хааяа ч гэсэн нисдэг болоосой

Зүрх тархи хоёр чинь дайтсаар л байна уу?
Бичсэн: StarLight (зочин) цаг: 16:51, 2011-01-13 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax